“Э-транс ложистикс” компанийн IPO анхдаг ч зах зээл дээр амжилттай гарлаа
“Э-транс ложистикс” компани Монголын хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр IPO хийлээ. Тус компанийн нь 7.7 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон юм. Хөрөнгө оруулагчид “Э-транс ложистикс” компанийн 13.19 сая ширхэг хувьцааг худалдаж авах захиалга ирүүлжээ. Олон нийтэд санал болгосон хувьцааны дүнгээс худалдан авах санал 41.6 хувиар давсан байна. Ингэснээр “Э-транс ложистикс” компани шаардлагатай байгаа 924 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа амжилттай босголоо.
Э-Транс Ложистик ХК IPO гаргана.
Э-транс ложистикс ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2012 оны 4-р сарын 24-нд Монголын Хөрөнгийн Бирж дээр явагдана. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг, гадаад худалдаа эрчимтэй өсч байгаа бөгөөд цаашид ч улам нэмэгдэх төлөвтэй байгаа билээ. Тухайлбал, Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2010 онд 6.11 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 11.31 тэрбум ам.долларт хүрч, нэг жилийн дотор 85%-иар өслөө.
Грек дэх улс төрийн хямрал эдийн засгийнх болох магадлал тун өндөр байна
Грек дэх улс төрийн хямрал эдийн засгийн хямрал болон хувирах магадлал тун өндөр байна. Шинэ засгийн газартай болох гэсэн ээлжит оролдлого дахин амжилтгүй болжээ. Ингэснээр Евробүсээс Грекийг хасах магадлал улам бүр баталгаажиж байна хэмээн ажиглагчид үзжээ.
Хувьцаа болон 1 сая төгрөг тараах ажлын үйл явц
НХХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудад олгох нэг сая төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, цалин тэтгэврийн нэмэгдэл зэрэг цаг үеийн чухал асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Хадгаламжийн газрын дарга Б.Жадамбатай ярилцлаа.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Монголын хөрөнгийн бирж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Т+3 төлбөр тооцооны горимд шилжих гэж байна. Төлбөр тооцооны Т+3 системд арилжаа хийгдсэн өдрөөс хойш 3 хоногийн дараа худалдан авсан болон худалдсан талуудын хооронд төлбөр шилжсэний үндсэн дээр үнэт цаасны өмчлөх эрх шилждэг. Жишээлбэл, Даваа гарагт үнэт цаас худалдаж авсан тохиолдолд 3 хоногийн дараа буюу Пүрэв гарагт төлбөрийн болон үнэт цаасны гүйлгээ хийгдэх юм.











USD
EUR
GBR
CNY
HKD
AUD
CAD